Сонсголын бэрхшээлтэй иргэд хууль зүйн туслалцаа авах орчин бүрдүүлжээ
Сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн туслалцаа авах, эрх ашгаа хамгаалах хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан хамтран дохионы хэлний хэлмэрчийн сургалтыг зохион байгуулжээ. Нийслэл, дүүргийн Прокурорын газрын мэдээлэл лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, угтагчид, Тамгын хэлтсийн дарга нар уг сургалтад хамрагдсан байна.
2024-05-07
Дуучин Акира Кобаяашийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжлөв
Японы нэрт дуучин, жүжигчин Акира Кобаяашийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тус улсын Нэрима дүүрэгт байрлах “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд болсон “Go Mongolia” арга хэмжээний үеэр түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын элчийн өргөмжлөл гардуулсан аж.
2024-05-07
Дашбалбар, Матад, Халхгол сумд гарсан түймрийг унтраалаа
Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-05
Бага насны хоёр хүүг муу усны нүхнээс оллоо
Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа. Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
2024-05-04
“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт уралдаанд оролцоорой
“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт нийтлэлийн уралдааныг “Азтай савар” амьтан асрах бүлгийнхэн оюутан залуусын дунд зарлажээ. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд манай улс анх удаа амьтдын эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай болсноороо онцлогтой юм. Тэгвэл энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлснээр гарах эерэг өөрчлөлт, бас хэрэгжүүлэх үеийн алдаа дутагдал болон тэдгээрийн шийдэл зэргийг оролцогчид бүтээлдээ тусгах юм байна.
2024-05-03
Сэтгүүлчид ёс зүйгээ баримтлахыг уриаллаа
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Мэдээллийн урсгал хурдацтай тархаж буй энэ цаг үед сэтгүүлчдийн хийсэн бүтээл мэргэжлийн бус хүмүүсийнхээс ялгарч байх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв. Үүний тулд сэтгүүлчид ёс зүйтэй байх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйг сахиж, мэдээллийг олон талаас тэнцвэртэй хүргэх нь нэн чухал талаар хөндсөн юм
2024-05-03
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэх үү
“Энэ” гээд харуулчих төсөл байхгүй атлаа батална гэж хэлэлцэх асуудлын дараалалд нэрийг нь байн байн оруулахаас хэтрэлгүй, хайран хугацааг барав. Уг хуулийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчлэх шаардлагатай, эсэх талаар маргах хэрэггүй хэмээн бүгд санал нэгддэг ч олонх, цөөнхийн аль нь ч санаачилга гаргасангүй. Харин үүнийг нэрнээс нь авхуулаад бүрэн шинэчлэхээр боловсруулсан төслөө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлжээ.
2024-05-02
Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБЕГ-т хүргүүлж дуусав
Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх хугацаа дууслаа. Тодруулбал, эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэдийн мэдээллийг Дээд шүүх, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан иргэдийнхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 60, түүнээс дээш хоногоор гадаад улсад зорчсон хүмүүсийнхийг Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлэх үүрэгтэй
2024-05-01
Японы Засгийн газрын “Мандах нар” одонгоор Д.Лхагвыг шагнана
Япон Улсын Засгийн газраас жил бүр тодорхой тооны гадаад иргэдэд хаврын одон гардуулдаг уламжлалтай. Тус улсын Засгийн газар энэ хаврын шагналыг хүртээх гадаад иргэдийн нэрсийг өчигдөр зарласан байна. “Мандах нар” нэртэй энэхүү одон нь дотроо “Алт, мөнгөн туяа”, “Сүр жавхлант тууз” зэрэг төрөлтэй. Үүний “Алт, мөнгөн туяа” одонг хүртээхээр зарласан хүмүүсийн дотор Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагва багтжээ
2024-04-30
Прокурор 55 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Прокурорын байгууллагаас 2024 оны I улиралд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 1656 удаа танилцаж, 203 шалгалт, судалгаа хийлээ.
2024-04-29