“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт нийтлэлийн уралдааныг “Азтай савар” амьтан асрах бүлгийнхэн оюутан залуусын дунд зарлажээ. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд манай улс анх удаа амьтдын эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай болсноороо онцлогтой юм. Тэгвэл энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлснээр гарах эерэг өөрчлөлт, бас хэрэгжүүлэх үеийн алдаа дутагдал болон тэдгээрийн шийдэл зэргийг оролцогчид бүтээлдээ тусгах юм байна. Уралдаанд16- 25 насныхан оролцох боломжтой. Бүтээлүүдийг энэ сарын 10 хүртэл “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” цахим хуудсаар хүлээн авах гэнэ. Нийтлэлийг мэргэжлийн сэтгүүлчид шүүж, мөн цахим сүлжээн дэх хандалт зэргийг харгалзан шагналт гурван байрын эзнийг тодруулах аж.
Бэлтгэсэн А.Үүл