Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Эмнэлгийн орчинд нярай эндсэн, тариа андуурч хийсэн зэрэг зөрчлүүд гарчээ

Баянгол дүүргийн прокурорын газраас 2021-ээс 2024 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой болон эмнэлэгт үйлдэгдсэн гэх 105 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.
2024-06-21

СЕХ: Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар сонгуулийн хороодын удирдлагуудад чиглэл өглөө
2024-06-20

“Сонгогч хэнд санал өгснийг регистрийн дугаараар нь мэдэх боломжгүй”

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулиар сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ эдлэхтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл хийв. Сурталчилгаа эхэлснээс хойших ес хоногт иргэдийн овог, нэр, регистрийн болон утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь худалдаж авах тухай зар цахим орчин, олон нийтийн дунд тарааж, цуглуулж байгаа зөрчил, гомдлын талаарх мэдээллийг тус комисст ирүүлж байгаа гэнэ.
2024-06-20

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 173 дуудлага хүлээн авав

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 173 дуудлага хүлээн авав
2024-06-19

Хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон

Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас гаргасан Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон ба хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны сертификат нь өөр, өөр компанийнх байна. Иймд хуурамч сурталчилгаа бүхий бүтээгдэхүүн дур мэдэх хэрэглэхээс зайлсхийж заавал эмчид хандаарай.
2024-06-19

Цэц найман сарын дараа их суудлын хуралдаан товлолоо

Цэцийн 05 дугаартай эл дүгнэлтийг УИХ дараа сард нь хэлэлцээд, хүлээн зөвшөөрөөгүй . Иймд дээрх зохицуулалтуудыг тусгасан УИХ-ын хяналт шалгалтын, үндсэн хуулийн цэцийн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэх ёстой байв.  Тэгвэл эл хуралдааныг үндсэн хуулийн цэц найман сарын дараа товлож, энэ сарын 26-нд хийхээр болжээ. Энэ хугацаанд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын зургаан гишүүнийг Цэцэд нэр дэвшигчийн сонсголгүйгээр томилоод байна.
2024-06-19

ХЭҮК: Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, ажиллахыг уриалав

ХЭҮК-оос урилга гаргалаа. Тус уриалгад "Ардчилсан нийгмийн мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.
2024-06-18

Г.Сайханбаяр: Хүний амь хохирсонд гүнээ эмгэнэж байна. Харин АН үүнтэй холбоотой гүтгэлэг явуулахаа зогсоо

Г.Сайханбаяр: Би улстөрийн ёсзүйг баримталж, Монгол хүний жудагийг сахиж, сонгуулийн сурталчилгаагаа зогсоосон. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улстөрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна.
2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэнэ
2024-06-18

Сурагчдад Хүний хувийн мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн ерөнхий боловсролын “Өнөр цогцолбор” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар сургалт хийжээ.
2024-06-17

Төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.
2024-06-17

Гадаадад суугаа 13.100 иргэн саналаа өгнө

Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөх юм.
2024-06-17

Иргэн, хуулийн этгээдээс 59 өргөдөл, гомдол хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-06-16

“Түүлс маркет” ХХК-аас аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

“Түүлс маркет” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын санаачлагаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
2024-06-16

“Хэнд саналаа өгснийг өөрөөс чинь өөр хүн мэдэх боломжгүй”

ХЭҮК-оос өчигдөр сонгуулийн үйл явцтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тус комиссоос сонгууль зохион байгуулж буй төрийн байгууллагууд болон оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд таван зүйл бүхий зөвлөмж өгснийг бид өмнө нь мэдээлсэн. Нам, эвсэл, нэр дэвшигчдэд бусдын нэр хүндэд халдахгүй, гутаан доромжлохгүйгээр шударга, цэвэр, ёс зүйтэй өрсөлдөхийг тэд сануулсан юм. Мөн сонгууль зохион байгуулагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх тэгш боломж бүрдүүлэх, нууцлалыг хадгалах, бүртгэл болон бусад зөрчил, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг зөвлөсөн. Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, жагсаал цуглаан хийх боломжийг хангах, хааж хорих биш, хамгаалахыг цагдаагийн байгууллагад уриалсан байна. Энэ талаар цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, хүний эрхийг хэрхэн хангах талаар ойлголт, мэдээлэл ч өгчээ. 
2024-06-14

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 98.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтран “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2024-06-13

ЦЭЦ: Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн

Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Дээрх хуулийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа, эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар заасан байна. Гэтэл 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа.
2024-06-13

 Барилга, байгууламж хүлээн авахдаа “гар хардаг” Улсын комиссынхон

Нийслэл хотын байшин барилга өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, “цементэн ширэнгэ” болохдоо тулаад буй билээ. Хотыг удирдаж байсан хүмүүсийн дур мэдэн замбараагүй олгосон, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж, зоргоороо аашилсны хариуд Улаанбаатарын түгжрэл, утаа нь дийлдэхээ больсон. Ингэж дур зоргоороо замбараагүй олгосон газарт ямар ч төлөвлөлтгүй олон давхар барилга барьж, ашиглалтад оруулсаар байна. Зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж огт байхгүй хотхон, хороолол ашиглалтад оруулж, оршин суугчдаа амьдруулах болсон. Ямар ч төлөвлөлтгүй, хүний хэрэгцээний наад захын шаардлага хангаагүй барилга бариулж, айлууд оруулсан тохиолдол Шар хаданд ч бий. Зайсанд ч байгаа. 
2024-06-13