Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.7 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ.
Авлига, ашиг сонирхолтой холбоотой мэдээллийг 110 утсаар хүлээн авдаг болсоор үр дүнгээ өгч байгааг албаныхан онцолж байна.