Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөх юм. Энэ хүрээнд хуулийн хугацаанд гадаад дахь иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэж дууслаа.
Тус нэрсийн жагсаалтад 34 улсаас 13.100 иргэн бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар УБЕГ дахь нэрсийн жагсаалттай тулгаж, жагсаалтыг эцэслэхээр Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж байна гэж тус хорооноос мэдээллээ.