Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтран “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд прокурорын байгууллагаас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл хийж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах, хэрэг маргаан шийдвэрлүүлэхэд анхаарах асуудлаар санал солилцсон байна.
Мөн үеэр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, аймгийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Г.Энхбат “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцоо” сэдвээр мэдээлэл хийжээ.
Төв аймгийн прокурорын газраас 2023 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 81 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 248.4 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн бол 2024 оны эхний 5 сарын байдлаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 98.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажилласан байна.