Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Дээрх хуулийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа, эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар заасан байна. Гэтэл 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа.