Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын “ӨЛӨН” дарга нарт хариуцлага тооцно уу, А.Ариунзаяа сайд аа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлага зах зээлийн үнэлгээ нь 50-60 мянган төгрөгийн өртөгтэй халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Үүнийг нь ХНХЯ-наас гаргасан ажлын хэсгийнхэн шалгаж, үнэн болохыг тогтоов. Мөн 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд IT-гийн тэмцээн зохиож, ялагчдад ивээн тэтгэгч байгууллагаас нотебүүк, принтер бэлэглэснийг тус газрын удирдлага өгөлгүй дундаас нь завшсан гэнэ.
2021-05-10
“Гэрээсээ хөөгдөгсөд”
Засгийн газар нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж буй. Хот суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чимээг тухайн үед гэр хорооллынхон маш баяртайгаар хүлээж авсан. Төр оролцож, үүнийгээ гурван талт гэрээгээр баталгаажуулсан учраас иргэд итгэж, өмчилсөн газраа хувийн хэвшлийнхэнд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг илүү төгс болгохын тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв хэмээн дэмжиж, сайшаасан юм. Гэхдээ дахин төлөвлөлт нэрийн дор мянга мянган иргэнээ гэрээс нь боловсон гэгч хөөж гаргаснаа Монголын төр, тэр дундаа Улаанбаатарын хотын удирдлага мартсан бололтой.
2021-04-01
Аврал эрсэн гэр хорооллынхон
Орон сууцжуулах дэлхийн өдөр өчигдөр тохиов. БНСУ, БНХАУ-аас эхлээд францчуудаар дараалуулаад дэлхийн олон улс утаанаас салахын тулд орон сууцжуулах аян өрнүүлсэн гэдэг. Аян амжилттай болж, утаанаас бүрэн салсан нь бий. Бусад орны энэ мэт тэргүүн туршлага байсаар атал дээдсүүд биднийг утаагүй орчинд амьдруулахын тулд сайжруулсан түлш гэгчийг түлүүлнэ хэмээж буй билээ.
2019-10-03
Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийнхөн өмхий үнэр дунд ажиллаж байна
Шинэ барилга мөртлөө давхар бүрийнх нь ариун цэврийн өрөөнөөс эвгүй үнэр ханхлах аж. Ялангуяа нэгдүгээр болон В1 давхрын ариун цэврийн өрөө болон хонгилоос муухай үнэр нэвт ханхлах юм билээ. Улмаар шатны бариул нь мултарсан, ханын гипсэн хавтан нь нумарч хунирсан, шал нь овон товон болсон гээд өө, сэвтэй, дутуу зүйл их харагдлаа. Тийм хэдий ч эмч нар байнга цэвэрлэгээ хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг аж. Барилгын ажлыг М.Ганбаатар захиралтай “Алтан горхи” гүйцэтгэсэн аж.
2019-09-20