Нууцлагдсан тоо таагаад шагнал авах бус, мөнгөө алдана
Цахим орчинд, ялангуяа фэйсбүүк болон бусад сүлжээнүүдээр "нууцлагдсан тоо таавал шагнал авна" гэх мэт залилангийн тоглоомууд олширч байна. Залилагчид энэ төрлийн тоглоомыг ашиглан хүмүүсээс хувийн мэдээлэл авах, эсвэл урьдчилгаа төлбөр нэхэж залилдаг нь түгээмэл болжээ. Тэгвэл цахим залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүйг цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр онцоллоо. Харин мөнгө олох гэхээсээ илүү алдаж, бас өрөнд орж, эцэс сүүлдээ эрүүгийн хариуцлага ч хүлээж болзошгүйг хуулийн байгууллага анхаарууллаа. Тоглоомын залилан гэж юу болох талаар тов сэрэмжлүүлэг хүргэе.
2024-10-25
Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ
Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ. Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.
2024-10-24
Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай
ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагууддаа зориулан "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" урамшуулалт аяныг эхлүүллээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны ПОС төхөөрөмжийг цахимаар үнэ төлбөргүй захиалснаар энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.
2024-10-23
ШИМТГЭЛ ТӨЛӨХГҮЙГЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БОЛДОГ УУ?
Та өмнө нь зарласан аянаас хоцорсон бол санаа зовох шаардлагагүй. Өөр шинэ боломж, бөөн бөөн бэлгүүдийг ХААН Банк танд санал болгож байна. Тодорхой хэлбэл, ХААН Банк Digi Pay аппликэйшн хэрэглэгчдийнхээ дунд Хонконг хотод болох 2NE1-ийн тоглолтыг үзэх урамшуулалт аян зарлаад удаагүй байна. Харилцагч Та Digi Pay аппликэйшний QR код уншуулан гүйлгээ хийхэд л хангалттай. Энэхүү аппликэйшнээр хийсэн 5 удаагийн гүйлгээ тутамд та нэг тохирлын эрх авах ба аяны хугацаанд нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой. Энэхүү аян 2024 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урамшууллын эзнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж тодруулна.
2024-10-22
“Газрын тосны үйлдвэрт дутагдах 431 сая ам.долларыг “Эксим” банкнаас зээлэхээр ярилцаж байна”
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Энэтхэг улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонсжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тус үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангахаар заасан. Тиймээс газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх, “Петрочайна дачин Тамсаг” компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм.
2024-10-22
Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв
Хэрэглээ бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 6.7 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 3.4 нэгжээр буурсан, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр өссөн үзүүлэлт аж.
2024-10-18
Уул уурхай, аялал жуулчлалтай хосолсон говийн тэнгэр доорх нэгэн өдрийн аялал
Эх орны өмнөд хилийн хамгийн том аймаг Өмнөговь улсын хөгжилд түлхэц өгөх томоохон мега төслүүд хэрэгжиж буй гэдгээрээ ч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээгээрээ ч улсдаа нэлээд дээгүүр “давхидаг” билээ. Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт гээд газрын хэвлий дэх үүцээрээ аймагтаа төдийгүй, улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг ашигт малтмалын орд Өмнийн говийн сумуудад бий.
2024-10-14
Урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 8-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны эхний эздийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу 2024 оны 10-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгарууллаа.
2024-10-14