ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагууддаа зориулан "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" урамшуулалт аяныг эхлүүллээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны ПОС төхөөрөмжийг цахимаар үнэ төлбөргүй захиалснаар энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.
Тодруулбал, 2024 оны 10-р сарын 16-наас 12-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус аяны хугацаанд та Khan Merchant аппликэйшн болон merchant.khanbank.com вэбсайтаар дараах үйлчилгээнүүдийг авснаар урамшуулалт аянд оролцох боломжтой.
- Энгийн ПОС төхөөрөмж захиалах;
- Хэвлэмэл QR код захиалах;
- Digi POS аппликэйшнд бүртгүүлэх (Гар утасны ПОС аппликэйшн)
Аяны хүрээнд нийт зургаан харилцагчийг аяллын эрхээр урамшуулах ба урамшууллын эздийг 2024 оны 12-р сарын 19-нд ХААН Банкны албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Khan Merchant аппликэйшн болон merchant.khanbank.com вэбсайтаар авах боломжтой үйлчилгээнүүд:
- Шинэ харилцагч болох хүсэлт өгөх (Бүх төрлийн бизнес эрхлэгч),
- Gsign, OTP ашиглан гэрээгээ баталгаажуулах,
- ПОС төхөөрөмжийн гүйлгээний түүхийг бодит цагийн горимоор харах,
- Digi POS, хэвлэмэл QR болон энгийн ПОС төхөөрөмжийг үнэгүй захиалах,
- Cashback, И-баримт, Alipay+ гэх мэт нэмэлт үйлчилгээний хүсэлт өгөх,
- Засвар үйлчилгээний дуудлага өгөх,
- Нэгтгэл дүнгээ хянах,
- Салбарууд дээрээ дэд эрх авах,
- Гүйлгээний түүх харах,
- ХААН Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах,
- Зөвлөмж, гарын авлага татаж авах.
Хүсэлт илгээх заавар: https://bit.ly/Kb1022
Нэмэлт ПОС авах заавар: https://bit.ly/Kh1022
Тохиролын эрх шалгах заавар: https://bit.ly/Kt1022
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк