Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Хэнтий аймгийн Бэрх тосгонд шинэ дулааны станц ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төсөл хэрэгжүүллээ.
2024-06-24

ГЕГ: Монгол Улсаас 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуурыг БНХАУ-д экспортолж байна

БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд 2024 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд Монгол Улсын угаасан ноос, ноолуурын 3 үйлдвэр, малын яс, өөх тос, уураг үйлдвэрлэж буй 4 аж ахуй нэгж, шинээр эрх хүссэн малын яс, үйлдвэрийн бус техникийн тос, уураг үйлдвэрлэж буй 6 аж ахуйн нэгжид тус тус эрсдэлийн хянан магадалгаа хийлээ
2024-06-21

Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий 10 төсөл, хөтөлбөрийн нэг болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг өчигдөр ашиглалтад оруулав. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах нүүрс баяжуулах уг үйлдвэр нь Ази, Номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой юм байна. 
2024-06-21

“Nimravidae” дурсгалын зоос “Шилдэг эртний зоос” төрөлд шилдгээр шалгарлаа

Монголбанк “Койн Инвест Траст” компанитай хамтран гаргасан Амьдралын хувьсал цувралын 9 дэх франчайз дурсгалын зоос болох “Nimravidae” нь 2023 оны “Шилдэг эртний зоос” (“Best Paleo Coin Award”) төрөлд тэргүүн байрт шалгарч шагнал хүртлээ.
2024-06-21

Монголын нүүрсний үнэ тодорхойгүй болж байгааг “SXCoal” онцлов

Эрэлт өндөртэй байсан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх монголын нүүрсний үнэ, тээвэрлэлтийн хэмжээ цаашид тодорхойгүй болж байгааг “SXCoal” тэмдэглэлээ.
2024-06-21

Зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна

Монгол Улсын Засгийн газраас 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон. Тус зорилтыг хөгжүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
2024-06-20

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо

Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ
2024-06-20

Монгол Улс эрчим хүчний шилжилтийн индексээр сүүл мушгилаа

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрчим хүчний шилжилтийн индексийн тайланг 14 дэх жилдээ гаргалаа. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайланд хамруулсан 120 улсаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт буюу жагсаалтын 116 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос таван байр ухарсан үзүүлэлт боллоо.
2024-06-20

Камбож Улсын Эдийн засаг, сангийн яамны орлогч Монгол Улсад ажиллаж байна

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Санхүүгийн салбарын хөгжил, өрийн удирдлага, ногоон бонд, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги (INFF)-ийн туршлага судлах” ажлын хүрээнд манай улсад ажиллаж байгаа аж.
2024-06-19

Дэлхийн алтны зөвлөлийн зарчимд нэгдлээ

Монголбанк нь Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурав.
2024-06-19

Импортын барааны үнэ өссөн нь инфляц 5.7 хувьтай гарахад нөлөөлжээ

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
2024-06-18

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгджээ

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа бөгөөд Монгол Улс 2015 оноос хойш  эрэмбэлэгдэж байна.
2024-06-18

Нүүрсний үнэ 23 хувиар буурчээ

УУХҮЯ-наас гаргасан статистикаас харахад нийт экспорт 2024 оны эхний гурван сарын байдлаар 3,658.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 105.2 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурлаа.
2024-06-18

Петербургийн олон улсын эдийн засгийн XXVII форум боллоо

Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хамгийн их буюу 139 улс, бүс нутгаас 21,800 хүн оролцжээ
2024-06-17

Монголын эдийн засгийн чуулганд CNN телевизийн сэтгүүлч Ричард Квест оролцоно

Монголын эдийн засгийн чуулганд CNN телевизийн сэтгүүлч Ричард Квест оролцож, модератороор ажиллана
2024-06-17

Зочид буудлын салбарын орлого 11.8 тэрбум төгрөгөөр өсжээ

Зочид буудлын салбарын орлого он гарсаар гурван сарын хугацаанд 97.7 тэрбум төгрөгт хүрчээ. Жилийн өмнөхөөс 11.8 тэрбум төгрөг буюу 13.8 хувиар нэмэгджээ.
2024-06-17

Тяньжин боомтоос авто замаар гарах ачаа 7-9 хоног хүлээгдэж байна

БНХАУ-ын Тяньжин боомтоос авто замаар гарахад 7-9 хоног хүлээгдэж буй. Мөн Эрээн боомт руу орох урсгал ачаалал ихтэйгээс өдөрт 100 орчим машин орж байна. Тиймээс гаалийн хяналтын талбай руу орох пүүний ачааллаас шалтгаалан 1-2 хоног хүлээгдэх аж.
2024-06-17

Монголын эдийн засгийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдана

“Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долдугаар сарын 8,9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ.
2024-06-17