Эрэлт өндөртэй байсан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх монголын нүүрсний үнэ, тээвэрлэлтийн хэмжээ цаашид тодорхойгүй болж байгааг “SXCoal” тэмдэглэлээ. Монголын Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани лхагва гарагаас нүүрсээ хилийн үнээр борлуулж эхлэв. Түүнчлэн Монголд өрнөсөн авлигын эсрэг жагсаалын дараа тус компани нүүрсээ БНХАУ-ын худалдан авагчдад шууд гэрээгээр биш Монголын Хөрөнгийн биржээр үнэ хаялцуулан зарж байхаар болсон.
Дээрх бодлогын үр дүнд нийт экспортынх нь 94 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх нүүрсний үнэ, тэр дундаа коксжих нүүрсний үнэ нэмэгдэхээр байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн бирж туршилтын арилжаа хийж, 12.8 мянган тонн коксжих нүүрсийг Сингапурын компанид борлуулсан. Энэхүү арилжаагаар борлогдсон үнэ анх зарагдсан үнээс 12.2 хувиар өсөж, тонн нь 1290 юань болсон байна.
Эдгээр шийдвэр нь БНХАУ Австралид тавьсан нүүрсний хоригоо сулруулж буй энэ үед тус зах зээл дээрх монгол нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж магадгүйг “SXCoal”-ийн шинжээчид онцоллоо.
Эх сурвалж: SXCoal