Тяньжин боомтоос авто замаар гарч буй чингэлгийн тоо хязгаартай байгаа шалтгаан нь Авто замаар тээвэрлэгдэх ачааг шалгаж лацаддаг талбай /Binhai Zhong Yuan/-нь өдөрт 20-50 чингэлэг боловсруулах хүчин чадалтай аж. Тиймээс авто замаар явуулах хүсэлтэй боловч тус талбайн ачааллаас шалтгаалан 300-400 орчим чингэлэг гарахаар боомт дээр хүлээгдэж байна.
Улмаар БНХАУ-ын Тяньжин боомтоос авто замаар гарахад 7-9 хоног хүлээгдэж буй. Мөн Эрээн боомт руу орох урсгал ачаалал ихтэйгээс өдөрт 100 орчим машин орж байна. Тиймээс гаалийн хяналтын талбай руу орох пүүний ачааллаас шалтгаалан 1-2 хоног хүлээгдэх аж.