Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн алтны зөвлөлийн хуралдаанд оролцлоо. Улмаар Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурав. Дэлхийн алтны зөвлөлөөс баталсан энэхүү зарчмууд нь төв банкуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой аж.
Дөрвөн улсын Төв банк нь “Лондонгийн зарчмууд” баримт бичигт гарын үсэг зурснаар худалдан авах алтны эх үүсвэрийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргав.