УДЭТ-ыг Н.Наранбаатар түр удирдана
УДЭТ-ын орлогч захирлаас авхуулаад, захирал хүртэлх албыг тасралтгүй 36 жил хашсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Түүний албыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн тушаалаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар түр орлон гүйцэтгэхээр хүлээн авсан юм.
2024-10-07
Түүхэн жүжгийн нэрийн хуудас “Тэнгэрийн хүү”
Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар”, Д.Намдагийн “Оролмаа эх”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Цогнэмэхийн “Асарын өндөр” зэрэг түүхэн жүжиг олны хүртээл болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл одоогоос 13 жилийн өмнө үзэгчдэд хүрч байсан “Тэнгэрийн хүү” жүжгийн найруулга, бүрэлдэхүүнийг шинэчилж, тайзнаа толилуулахад бэлэн болоод байна.
2024-10-04
Зовлон хэмээх амь зуулга буюу “Амьдрахуй”-гаар амьсгалахуй
Ганц хүнд хэтийдсэн зовлон шаналал гэж байдаггүй. Зарим хүн зовлон даахаас жаргалыг үгүй гэнэ. Үзэх байтугай уншихад дотор харанхуйлам үхэл хагацалтай, бөөн бөөн хоосон нулимс үзүүлсэн кино, жүжиг их л байна шүү дээ. Гэхдээ зайлшгүй туулах зовлонг оргүй хоосноос орчлонд “шидэгдэж” ирээд бүдчиж яваа хөөрхий хүн хэмээх догмагаас арай өөрөөр илэрхийлж, уншигч, үзэгчдэд жинхэнэ агуулга толилуулах нь зохиогчийн утга зохиолын арга барилтай холбоотой буюу. “Ер нь ингэж амьдрахаар үхээд өгье” гэх ацан шалаанд орсон бол үхээд л өгөх нь хамгийн зөв, дардан зам баймаар. Гэхдээ нүдэн дээр амьдрал нь алга эргүүлэх шиг хөмөрч байхад хүлцэж, туулж оршино гэдэг заяагдмал эр зориг аж.
2024-10-03
“Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг эргэн дурсав
Ub.life сайт, “Fat cat” жазз клуб хамтран Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны амьдрал, уран бүтээлийн түүх, замналыг олон нийтэд таниулах “Туулын урсгал шөнөдөө сайхан” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Тус байгууллагынхан “Яруу найргийн үдэш” нэртэй үйл ажиллагааг цувралаар зохион байгуулж, урлаг, утга зохиолын салбарынхныг “цуглуулдаг” болоод удаж буй.
2024-10-01
Догдлол дүүрэн “Фантазиа”
Сонгодог урлаг бол хүн төрөлхтний гоо сайхан, мөн чанар. Тиймдээ ч Ф.Шопены ноктюрн, этюд, прелюд төгөлдөр хуурын салшгүй хэсэг болж, Л.Бетховений сонатууд, А.Моцартын симфони бүтээлүүд зуун дамжин дэлхий даяар эгшиглэж байна. Энэ л авиа, хэмнэл нь өнө мөнхөд аялгуу, зохицлоороо ялгагдаж буй.
2024-09-30
Орчин цагийн “главлит”-Кино урлагийн зөвлөл
“Баавгай болохсон” кино Оскарын шагналын анхан шатны шалгаруулалтад оролцох бүх шаардлагыг бүрэн хангасан ч Монголын Кино урлагийн зөвлөлийнхний дэмжлэгийг авч чадсангүй. Үнэхээр харамсалтай байна” гэж уг бүтээлийн ерөнхий найруулагч П.Золжаргал бичжээ. Монгол кино дэлхийд танигдах жимийг гаргаж, 10 гаруй улсын театраас албан ёсоор үзэгчидтэй нь “мэндчилсэн” эл бүтээлд Кино урлагийн зөвлөл “хориг тавьсан” нь олон нийтийн шүүмжлэлийг “өрдсөн” юм. Социализмын үеийн “главлит” ардчилсан Монгол Улсад эргэн ирж, уран бүтээлчдийг, уран бүтээлүүдийг ийнхүү цензурдэх болсон нь аймшигтай, бас харамсалтай.
2024-09-27
“Талархал” анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв
Өдөр бүр юунд ч юм хөөгдөж, яарч, байхгүйдээ шаналж, байгаад нь атаархах хөөрхий бидний амьдрал. Язгуураасаа холдох тусам өөрсдийгөө хайн тийчлэх мэт хурдтай, бас тэмцэлтэй өдрүүдийн дунд гоё сайхан зүйлсийг таашаах ч завгүй өнгөрөөд байх шиг...
2024-09-26
Ocean Grey продакшн 11 жилийн ойн тоглолтоо хийнэ
Дэлхийн жишигт дүйцэхүйц хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорилгоо болгосон Ocean grey продакшн 11 нас хүрлээ. Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан тэдний төрүүлсэн уран бүтээл бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, дуучин Укагийн “Маргаашийн нар луу аялах”, “Don’t Stop, Do It” дуу нь 2016 - 2019 оны мега хит дуугаар шалгарсан бол Цэцэгийн “Алив дансаа”, “Гараад ир”, Seryoja, Foux нарын “Эрмэгтэй”, “Амбуу”, “Хараал Мэднэ” зэрэг уран бүтээлүүд залуусыг байлдан дагуулж чадсан билээ.
2024-09-24
Хайр хэмээх хавчуургатай талх
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Д.Батбаяр одоогоос 40 жилийн өмнө зохиолыг нь бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваагийн найруулгаар “Хайрыг хайрла” жүжиг олны хүртээл болж, багагүй шуугиан дэгдээсэн байдаг. Залуу гэр бүл, дурлалт хосуудын зөрчил, шаналал, хайр сэтгэлийн мөн чанарын учгийг өгүүлдэг уянгын драмын жүжиг.
2024-09-24
ФОТО: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн 100 насны ойг тэмдэглэв
Тэртээ 1938 онд буюу 14 насандаа Залуучуудын соёлын төв театрын өндөр их босгыг зориглон алхсан Л.Цогзолмаа хожмоо эх орноо гадаадад төлөөлж, Энэтхэгийн Жавахарлал Неру, Индра Ганди, БНХАУ-ын Мао Зэдун Вьетнамын Хо ши Мин гээд дэлхийн түүхт хүмүүстэй гар барин мэндчилсэн, урлагийн түүчээ, их хүмүүн болжээ. Түүний 100 насны төрсөн өчигдөр тохиолоо. Урлагийн салаа мөчир бүрт түүчээ болж ирсэн түүний төрсөн өдрийн зургуудаас хүргэж байна.
2024-09-21
Зууны сайхан эмэгтэй Л.Цогзолмаагийн 100 насны ойг тэмдэглэв
Тэртээ 1938 онд буюу 14 насандаа Залуучуудын соёлын төв театрын өндөр их босгыг зориглон алхсан Л.Цогзолмаа хожмоо эх орноо гадаадад төлөөлж, Энэтхэгийн Жавахарлал Неру, Индра Ганди, БНХАУ-ын Мао Зэдун Вьетнамын Хо ши Мин гээд дэлхийн түүхт хүмүүстэй гар барин мэндчилсэн, урлагийн түүчээ, их хүмүүн болжээ.
2024-09-20