Шведийн кино наадмыг өнөөдөр“Тэнгис” кинотеатрт нээнэ. Эл үйл ажиллагааг Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй аж. Наадамд оролцож байгаа бүтээлүүдийг дээрх кинотеатрт үнэгүй толилуулах юм байна. Тухайлбал, найруулагч Ингмар Бергманы “Персона” бүтээлийг өнөөдрийн 19.00 цагт үзүүлэх гэнэ.
Түүнчлэн маргааш найруулагч Йенс Шёгренийн 2020 онд олны хүртээл болгосон, өсвөр насны хүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар саадыг даван туулж байгааг өгүүлэх “Би бол Златан” киног толилуулна. Тухайн өдрийн 17.30 цагаас “Түүх: Сапми нутагтаа өргөх хатгамал” гэх баримтат кино зэрэг таван бүтээлийг наадмын хүрээнд үзэгчдийн хүртээл болгох аж.
А.Үүл