Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Морин хуур” жүжгээр хүүхэлдэйн олон улсын “Исток” наадамд оролцлоо. ОХУ-ын Образцовагийн нэрэмжит Улсын эрдмийн хүүхэлдэйн төв театраас хоёр дахь удаагаа зохион байгуулсан уг наадам нь хүүхэлдэйн театруудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх, соёлын өвийн уламжлал, хүүхэлдэйн урлагийг сурталчлах зорилготой аж.
“Морин хуур” жүжгийг “Хөхөө Намжил” домгоос сэдэвлэсэн бөгөөд энэ сард үзэгчдийн хүртээл болгосон шинэхэн уран бүтээл юм. Нээлтийн таван удаагийн тоглолтыг нь эх орондоо толилуулсан Хүүхэлдэйн театрынхан өдгөө үүнийгээ олон улсын үзэгчдэд хүргэж буй юм.