Долоо дахь удаагийн “Алтан намар-2024” судалбар зургийн үзэсгэлэнг энэ сарын 15 хүртэл “В контемпорари” арт галерейгаас сонирхох боломжтой. Уг үзэсгэлэнд ахмад болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хамтарсан, мэргэжлийн 89 уран бүтээлчийн 162 бүтээлээс шилдэг 100-г нь олон нийтэд толилуулж буй. Тэдгээр бүтээлээс шилдэг судалбар гурван зургийг шалгаруулжээ. Тухайлбал, зураач Ц.Сүхээгийн “Халуун өдөр” Б.Батжаргалын “Туулын намар”, Ч.Болорын “9-сар” бүтээлийг шилдгээр тодруулсан байна.
Судалбар зураг бүтээхийн тулд уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийдгээрээ онцлогтой. Дээрх үзэсгэлэнд байгалийн өнгө төрх, монголчуудын аж төрөх байдлыг дүрслэн үзүүлсэн бүтээл олон байлаа.
А.ҮҮЛ