“Grand prix Mongolia-2024”-т зургаан орны уран бүтээлчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ
“Grand рrix Mongolia 2024” уралдааныг эх орондоо явуулахыг балетын нэрт жүжигчин, АНУ-д амьдардаг Э.Бат-Эрдэнэ санаачлан, үндэслэгчийн зөвшөөрлийг авснаар “G-River ballet” студи, СУИС, Консерватортой хамтран ажиллаж байна. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжиж буй гэнэ. Амжилт үзүүлсэн балетчид, бүжигчдэд мөнгөн шагнал олгохоос гадна олон улсын нэр хүндтэй балетын сургуулиудад тэтгэлгээр суралцах эрх олгох юм.
2024-04-18
Далайд хувилав
“Уран зохиол” буландаа залуу яруу найрагч Э.Батзолбоог онцолж байна. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжгийн зохиолч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр уран зохиол, яруу найрагт шимтэн дурлагсад, уншигчдын хүрээлэлд хэдийн танигдсан өвөрмөц “ертөнц” юм. Хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор, зохиолч, яруу найрагч П.Батхуяг агсан нэгэнтээ “Яруу найрагчаар” яруу найрагч” хийнэ гэдэг хэцүү бэрх явдал. Бас яруу найрагчийн багш, яруу найрагч байна гэдэг чамгүй нарийн урлаг.
2024-04-17
Урлагтай “болзуулах” тоглолтуудтай танилцаарай
Урлагийн тоглолт нь хүнийг тайвшруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач тустай хэмээдэг. Дуртай дуучныхаа уран бүтээлийг сонсож, цагийг зугаатай өнгөрөөх нь нэгэн төрлийн амралт болдог билээ. Ойрын хугацаанд болох тоглолтын мэдээллийг тоймлон хүргэе.
2024-04-17
“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдаан зарлав
“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдааныг “Нүүдэлчин соёл” клубээс зарлалаа. Энэхүү уралдаанаар дамжуулан Монголын өв соёлыг сонирхолтой, бүтээлч байдлаар сурталчлах, уран зургаар дамжуулан түүхээ судлах сэдлийг нэмэгдүүлэхээр зорьсон гэнэ. Оролцогчид уран бүтээлдээ монгол ёс заншил, урлаг соёл, зан үйлийг тусгах хэрэгтэй юм байна.
2024-04-15
Хуучин хувцас, эд зүйлээ дахин загварчлаарай
Хуучин хувцас задалж, дахин загварчлах уралдааныг “Тоirog” дэлгүүрийнхэн болон “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийнхөн хамтран зохион байгуулж байна. Оролцогчдыг бүртгэх хугацаа нь энэ сарын 12-нд дуусжээ. Харин одоо бүтээлүүдээс нь дараагийн шатанд өрсөлдөх загварыг шалгаруулж байгаа аж. Тухайн бүтээлийн багадаа 80 хувийг нь хуучин эд зүйлээр хийх, гүйцэтгэл чанартай, хэрэглэх боломжтой байх, өнгө, материалуудыг хоршуулан, бүтээлчээр хандах зэрэг шаардлагыг оролцогчдод тавьжээ
2024-04-15
Бурхан шашны 233 шүтээний зургаар үзэсгэлэн гаргав
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг Монголын Уран Зургийн галерей өнөөдрөөс нээлээ. Үзэсгэлэн энэ сарыг дуустал үзэгч олон нийтийн хүртээл болох юм.
2024-04-15
Морин хуурт дурлагсад гурав дахь жилдээ цугларлаа
“Хөг-Жим”сургалтын төв болон “Хөг тэгширлээ” төслийн багийнхан хамтран морин хуурын гайхамшгийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг морин хуур сонирхогчид, анхлан суралцагчдад зориулснаараа онцлогтой. Үүний хүрээнд мэргэжлийн уран бүтээлчид хамтран морин хуур сонирхогчдод заавар, зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав. “Хөг тэгширлээ” төслийн хүрээнд морин хуурт дурлагсдын цугларалтыг гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ. Эл арга хэмжээг зорин ирэх залуус жилээс жилд нэмэгдэж, энэ удаад 250 орчим хүн цугларсныг “Хөг-Жим” сургалтын төвийн багш Х.Өлзийсайхан онцоллоо.
2024-04-15
Улаанбаатарт 1400 гаруй өвлөн уламжлагч бий
Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг аж. Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог байна. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг аж.
2024-04-14
“A Sound”, “The Lemons” хамтлагийнхан ирэх сарын 15-нд тоглоно
Мөн “Хар тас” хамтлагийнхан “Бүрхэг тэнгэр бид сэрэх цаг болсон” тоглолтоо ирэх сарын 1-нд хийх аж. Түүнчлэн “Инээмсэглэл” хамтлагийнхан 45 жилийн ойд зориулсан VIP тоглолтоороо энэ сарын 12-нд үзэгчдийн сонорыг мялаах нь. Сэтгэлд дотно, хэзээ ч мартагдашгүй хит дуунууд эгшиглэх уг тоглолтоо өндөр зэрэглэлийн зохион байгуулалттайгаар хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй гэнэ.
2024-04-08
“Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан”
Надад санал тавьсан олон уран бүтээлч, продакшнтай хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй, хааж боодог байлаа. Хоёр ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулаад орхиж явсан. Би тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв. Хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л оршиж байхдаа ч Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий. Эцэст нь иргэн Б.Чинбат нь миний биед халдаж, зодсоноор цаашдын ажил эцэслэгдсэн.
2024-04-08
“Монгол хэл, соёлын зуслан”-гийн бүртгэл эхэллээ
АНУ-д төрж өссөн монгол хүүхдүүдэд зориулан “Өв хэл соёл” НҮТББ-аас жил бүрийн зун зохион байгуулдаг “Монгол хэл, соёлын зуслан” хөтөлбөрийн сургалтыг энэ удаа зургаадугаар сарын 23-наас долоодугаар сарын 5-ны хооронд явуулахаар болжээ. Эл хөтөлбөр нь хөгжим, бүжиг зэрэг урлагийн төрлөөр дамжуулан монгол хэл, соёлыг түгээдэг онцлогтой. Сургалтыг АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ, Пенсильванийн их сургуулийн монгол хэл, соёлын багш Ц.Наранцэцэг нар удирдан явуулдаг бол өнөө жил Монголоос морин хуурч, бүжиг, шанз хөгжмийн мэргэжлийн багш нар урилгаар очиж хичээл заахаар болжээ.
2024-04-05
Монгол, Японы поп соёлын өдөрлөг зохион байгуулна
Анимед дуртай залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг Монгол, Японы поп соёлын өдөрлөг энэ сарын 14-нд болно. Уг өдөрлөгөөр аниме дүр бүтээх косплэй тэмцээн болох аж. Түүнчлэн аниме дууны уралдааныг ч зохион байгуулах юм байна. Японы гоо сайхны бүтээгдэхүүний болон аниме дэлгүүрийг ч түр ажиллуулахаар бэлдсэн гэнэ
2024-04-03
Уран бичлэгийн шилдэг бүтээлийн цуглуулгыг дэлгэв
Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг болох уран бичлэгийг олон нийтэд таниулах зорилготой “Шинэ цас-2024” үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 9 хүртэл олны хүртээл болгох нь. Ингэхдээ өдөр бүр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж. Мөн “Шивээс Монголд хөгжихийн төлөө” нийгэмлэгийнхэн бүтэн өдрийн үйл ажиллагаа ч бэлдсэн байна. Энэхүү арга хэмжээг 1993 онд “Тусгал” хамтлагийнхан санаачилж байжээ. “Уг үйл ажиллагаа маань одоо ч үнэ цэнээ хадгалсаар буйд баяртай байна
2024-04-03