ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны X чуулган 2024 оны тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Чуулганаар гишүүн орнуудаас 2023-2024 онд нэр дэвшүүлсэн баримтат өвүүдийг танилцуулж, санал хураасны үндсэн дээр нийт 20 баримтат өв Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад шинээр бүртгэгдлээ. Ийнхүү Ази, Номхон далайн бүсийн орны жагсаалт нийт 85 өвийн бүртгэлтэй болж байна.
Манай улс тус жагсаалтад 2010 онд Лу Алтан Товч, 2014 онд Сахиусан дара эх болон 2016 онд Мэргэд гарахын орон судрын модон бар бүртгүүлээд байсан бол энэ жил “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” болон Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” гэсэн өвүүдийг бүртгэгүүлсэн. Ингэснээр ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад нийт таван баримтат өвийг бүртгүүлээд байна.
Монгол Улс тус чуулганыг анх удаа амжилттай зохион байгуулсан нь баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хүчин чармайлт гаргаж, идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буйгийн илрэл болов.