Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын түр үзэсгэлэнгийн танхимд 2024 оны тавдугаар сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн Итали улсын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караваджжогийн “Магдалэний наминчлал” уран зургийг эх хувиар нь Монгол Улсад, анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж, Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулах гэж байна.
Түүнчлэн тус үзэсгэлэнгийн хүрээнд Бүгд Найрамдах Итали улсын урлагийн бүтээлийн шилдэг сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали манай музейд ирж салбарын мэргэжилтнүүд болон сонирхогчдод “Уран зураг сэргээн засварлах сургалт” зохион байгуулах, үзэсгэлэнд дэлгэгдэх уран зураг болон зураачийн амьдрал бүтээлээр бүтээгдсэн киног үзүүлэх, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагчдад алдарт зураачийн эх бүтээлийг дэргэдээс нь харж зургийн техник ажиллагааг судлах боломжийг давхар олгож байгаа билээ.