7 дугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 200 дахь өдөр бөгөөд он дуусахад 165 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 26, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2417.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 358.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Улсын дээд шүүх нь эрх баригч МАН-ын талд үйлчилж хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар Дундговь аймгийн Баянжаргалант сумын иргэд мэдээлэл хийнэ.
- Тэц-4 дээр 13.30 цагаас “Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн сертификат гардуулах үйл ажиллагаа болно.
- Европ дахинд бурхны шашныг түгээн дэлгэрүүлэгч Оле Нидал ламтан энэ сарын 17-21-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1981 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Nenк мэндэлжээ.
- Америкийн нисгэгч Joseph A. Walker буюу Joe Walker Хойд Америкийн Х-15 сансрын хөлгийг хөлөглөн, дэлхийн хамгийн хурдан сансарт ниссэн анхны нисгэгч болон түүхэнд үлджээ.
- 1976 онд Балба улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох "Sagarmatha" үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.
- 1900 онд Парисын метроны эхний зам нээгдэж байжээ.