ОХУ-ын Волоград хотын ойролцоох нэгэн нууранд орос хосууд автомашинтайгаа живж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нэгэн сургуулийн биеийн тамирын багш 22 настай Евгэни Чернов, түүний найз бүсгүй Яна Кручкова нарыг гэр бүл хамаатан садныхан нь алга болсон гэж цагдаад мэдэгдэж, улмаар хууль хяналтынхан тэднийг хайж байсан юм.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны ажилтан Андрей Федотов хосуудын унаж явсан автомашиныг нуурын ёроолоос олдсон гэдгийг мэдэгдсэн юм. Хамгийн харамсалтай нь, хосууд арын суудал дээрээ "учир ургуулж" байгаад живсэн гэдгийг цагдаагийнхан нотолжээ.
Цагдаагийнхан автомашиныг нуурын ёроолоос татаж гаргахад араа нь N дээрээ буюу " Neutral/No gear" байсан гэнэ. Жолоодлого алдсан хосууд автомашинаас гарах гэж тэмцээд чадалгүй амиа алдсан бололтой.
Нууранд живсэн автомашиныг ОХУ-д үйлдвэрлэсэн, Нива хэмээх тэрэг юм.