Эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн зөвөлгөөг хүргэе. Та төгс хөхтэй болохын тулд яах ёстойг мэдэх үү? Энгийн бөгөөд маш амархан доорх таван дүрмийг баримтлахад л болох юм байна.
Хүйтэн усанд орох
Хэдийгээр хүйтэн усанд орох тааламжтай зүйл биш боловч арьсны өнгөнд маш чухал нөлөөтэй аж. Хэрвээ өдөр бүр хүйтэн усанд орох боломжгүй бол хөхөндөө хүйтэн жин тавьж байвал нэмэртэй.
Нуруугаа цэх байлгах
Бөхийж явдаг бол харагдах талаасаа онцгүйгээс гадна хөхний булчинг сулруулдаг гэмтэй. Санаж яв, мөрөө үргэлж тэгш шулуун байлгаж бай. Ингэвэл гадаад төрхөөсөө гадна хөхний булчинд ч тань нөлөөлнө.
Өөртөө таарахгүй хөхний даруулга хэрэглэхгүй байх
Унтаж байхдаа хөхний даруулгаа тайлж бай. Мөн таны хөхний даруулга таараагүй, хэт бариу байх нь маш хортой байдаг. Ийм хөхний даруулга цусны урсгалыг алдагдуулдаг байна. Тиймээс өөртөө таарсан зүйл хэрэглэх хэрэгтэй.
Спортоор хичээллэх үед тусгай хөхний даруулга зүүх хэрэгтэй
Спортоор хичээллэх, гүйж, байнгийн хөдөлгөөнтэй байх нь таны эрүүл мэндэд хэрэгтэй. Гэхдээ хэт их хөдөлгөөний явцад таны хөхний зөөлөн эдийн гэмтэл үүсдэг аюултай. Энэ нь хөхний хорт хавдар ч үүсэхэд нөлөөлдөг байна. Тиймээс спортын тусгай хөхний даруулга зүүж, дасгалаа хийх хэрэгтэй юм. Ийм тусгай хөхний даруулга таны хөхийг "барьж", элдэв гэмтлээс сэргийлдэг.
Нарнаас зайлсхийх
Нарны тос түрхэхгүйгээр биеэ наранд шарах, зуны халуун өдөр ил задгай хувцастай явах нь зохимжтой үйлдэл биш. Наранд хэт халсан арьс хуурайшиж, хөхний уян хатан чанар алдагддаг байна. Хэрвээ хөхний хэлбэрээ хадгалахыг хүсч байвал наран шарлагын газар хөхний даруулга, нарнаас хамгаалах тосгүйгээр биеэ шарах нь зөв шийдэл биш гэнэ.