Италийн “Наполи” баг болон Нигерийн шигшээ багийн довтлогч А.Лукман Африк тивийн 2024 оны шилдэг хөл бөмбөгчөөр тодорчээ.
Африкийн хөл бөмбөгийн холбооны (CAF) зохион байгуулсан оны шилдгийг тодруулах арга хэмжээ өнгөрсөн даваа гарагт болсон юм. Шилдгийн төлөөх санал асуулгад түүнээс гадна Английн “Брайтон” багийн Симон Адингра, Германы “Борусси”-гийн Серу Гирасси, Францын ПСЖ-ийн Ашраф Хакими, ӨАБНУ-ын “Мамелоди Сандаунс”-ын Ронвен Уильямс нар өрсөлдсөн аж.
А.Лукман өнгөрсөн улиралд багийнхаа хамтаар 45 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгчээ.