Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал өгөх бөгөөд 34 улсын Дипломат төлөөлөгчийн газарт 13.095 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна. Яг одоогийн байдлаар ирц 15.5 хувьтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Тухайлбал, 13.095 сонгогчийн 2095 нь санал өгөхөөр бүртгэлийн хуудсаа авчээ.