УИХ-ын сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох учраас хаана хаанаа “толгой эргэх” маягтай. Уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан. Үүн дээр бие даагч 70 гаруй хүн нэмэгдэх юм. Сонгогчдод энэ удаа хоёр ширхэг саналын хуудас тарааж өгнө. Нэг хуудсанд тойрогт өрсөлдөх хүмүүсийг нэрээр нь жагсаасан байх бол нөгөөд нь зөвхөн 23 нам, хоёр эвслийн нэр л байна. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор зөвхөн нам, эвслээс сонгох учир тэр хуудас нь богинохон байх аж. Харин нөгөө саналын хуудасны тухайд хэмжээ, төхөөрөмжид уншуулах хугацаа, сонгогчдод 200 гаруй нэр дэвшигчийн нэрийг унших боломж олгохоос эхлээд асуудал үүсэж мэдэхээр байна.
Улсын хэмжээнд бүсчилсэн 13 том тойрог байгуулсан. Эдгээрээс Говь-Алтай, Завхан, Увс, Ховд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас бүрдэх хоёр тойрог тус бүр хамгийн олон буюу 10 мандаттай. Тэнд бүх нам, эвслээс нэр дэвшүүллээ гэж тооцоход 250 хүн болно. Энэ олон хүний нэрийг жагсаахад саналын хуудасны урт 78.7 см байна хэмээн тооцжээ. Гэтэл сонгогчид ийм урт “цаасан” дээрх 250 хүний нэрийг нэг бүрчлэн уншиж саналаа өгөх үү. Урт жагсаалтаа уншиж ядаж байхад адил, төстэй нэртэй хүн ч олон байх магадлалтай.
ГИШҮҮН Л БОЛЖ БАЙВАЛ ЧӨТГӨРТЭЙ НӨХЦСӨН Ч ХАМААГҮЙ
Зарим улс төрч бараг л ийм “зарчим” баримталдаг гэхэд болно. Сонгуулийн үеэр элдэв хар пиар, бичлэгээс эхлээд олон зүйлийг бид үзэж, туулдаг. Олон нийтэд ил болсон зарим мэдээлэл, баримтыг харж шогширдог ч хөшигний ард юу болдгийг нь мэдэхгүй. Зарим сонгуулийн үеэр улс төрчид гадаадын байгууллагаас санхүүжилт авсан тухай мэдээлэл ч тархаж байв. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Мүүний шашны байгууллагаас мөнгө авсан тухай бичлэг цацагдаж, хэсэг шуугьсан. Нэгэн солонгос хүнээс мөнгө гардан авч буй түүний бичлэг одоо ч цахим сүлжээнд бий. Хэдийгээр яг сонгуульд зориулж авсан “санхүүжилт” байсан, эсэхийг тодорхой тогтоогоогүй ч “сэвтэй” үйлдэл байв.
Сонгуулийн цикл бүрээр зарцуулах зардлын хэмжээ өссөөр энэ удаа тойрогт нэр дэвших хүн хамгийн багадаа тэрбум төгрөгтэй байх хэрэгтэй болсон. Тиймээс нэр дэвшигчид гадаад, дотоодын бизнес эрхлэгчдээс дэмжлэг авч, улмаар сонгогдож чадвал тэдний эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн хардлагын бай болсоор ирсэн. Одоо ч хөшигний ард ийм зүйл болж буйг үгүйсгэхгүй. Сонгуулийн зардал нэмэгдэх тусам ямар нэг байдлаар мөнгө олох хэрэгцээ зарим горилогчид гарч буй. Эсвэл мөнгөтэй зарим нь иргэдийн саналыг худалдаж авахаас эхлээд сонгогдохын тулд хууль олон бус арга хэрэглэдэг. Увс аймгаас УИХ-д дөрвөнтөө сонгогдсон Б.Чойжилсүрэн мөнгө тарааж, санал худалдаж авдгаараа алдартай. Бичлэг нь хүртэл байдаг ч энэ хүнийг эгүүлэн татахгүй, харин ч улираан сонгосоор өнөөдрийг хүрлээ. Мөн өөртөө санал өгөх хүмүүсийг биет болон цахим байдлаар өрсөлдөх тойрог руугаа шилжүүлдэг нэг арга бий. “Царцаа нүүлгэх” хэмээн бид энэ хар технологийг нэрлэдэг. Үүгээр гаршсан хүмүүсийн нэг нь ч өнөөх Б.Чойжилсүрэн гишүүн. Сонгуулийн жилд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хуулиар зогсоохоос өмнө тэрбээр амжиж олон “царцаа нүүлгэсэн” тухай нийгмийн сүлжээнд хүмүүс бичиж, шүүмжилсээр байна.
Сонгуулийн энэ мэт бохир арга, технологийн нэг нь сонгогдох магадлал өндөртэй өрсөлдөгчийнхөө саналыг хуваах явдал. Үүний тулд тухайн тойрогт нь ижил нэртэй хүмүүс өрсөлдүүлдэг. Хэдийгээр намынх нь нэр, овгийн үсэг өөр ч олон адил нэрийн дунд будилах сонгогч цөөнгүй. Энэ хар технологийг голдуу эрх баригч намаас өрсөлдөгчийнхөө саналыг хуваах зорилгоор хэрэгжүүлж, ингэхдээ гуравдагч хүчний жижиг намуудыг ашигладаг гэдэг. Хэзээ ч парламентад төлөөлөлтэй болж чаддаггүй, гэхдээ сонгууль алгасдаггүй зарим намынхан ийм бизнес хийж мөнгө олдог нь нууц биш.
НЭРЭЭ СОЛИХ УУ
Дээр дурдсан хоёр тойрог 10, мөн Архангай, Өвөрхангай, Баянхонгор ес, Булган, Орхон, Хөвсгөл найм, Дорнод, Сүхбаатар, Хэнтий болон говийн бүсийн дөрвөн аймгаас бүрдэх тойрог тус бүр долоон мандаттай юм. Аймгуудаас дангаараа нэг тойрог болсон Баян-Өлгийгөөс л гурван гишүүн сонгоно. Нийслэлийг2-6 мандатад хуваасан. Тэгэхээр 7-10 мандаттай тойргуудын сонгогчид нэр дэвшигчдийн урт жагсаалт бүхий саналын хуудаснаас сонголтоо хийнэ. Тухайн тойрогт нь нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, зорилтыг судлаад, саналын хуудсан дээрх бүх нэрийг анзаарч, хариуцлагатайгаар сонголт хийх хүн тийм олон биш болов уу. Мөн олонх нь санал өгөхийн өмнө дотроо сонголтоо хэдийн хийчихсэн байдаг. Ингэж амжаагүй иргэд арай танил харагдсан нэрээ дугуйлж орхих нь ч бий. Ирэх дөрвөн жилийн амьдралыг нь шийдэж, бодлого боловсруулан батлах төлөөллөө сонгох гэж буй үйл явцын хувьд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Гэвч бодит байдал ийм л байгаа. Тиймээс жагсаалтын гуравны нэгээс хойш нэр нь орсон хүмүүсийг таньдаг, эсвэл дэмжиж буй хүмүүсээс бусад нь “олж харахгүй”.
Тэрбээр Японы сүмо бөхийн спортод амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчин байсан учраас кёкүшюүзан хэмээх япон нэрээ албан ёсоор эцэг, эхээс хайрласан нэрийнхээ урд бичүүлж, үүгээрээ олон Батбаяраас ялгаран УИХ-ын гишүүн болж чадсан юм даг. Даваагийн Кёкүшюүзанбатбаяр гэхээр бүгд түүнийг таньдаг. Тэгэхээр энэ арга нь олны танил хүмүүст илүү хамаатай юм. Ялангуяа олон мандат, өрсөлдөгчтэй тойрогт нэр дэвших гэж буй олны танил хүмүүст ялгарах хэрэгцээ бий.
Сонгогчдын анхааралд өртөх, нөгөөтээгүүр ижил нэртэй өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд амьдралд нэг л олдох боломжоо ашиглаж, эцэг, эхээс заяасан нэрээ сольсон түүх бас бий. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12.4-т “Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно” хэмээн заасан байдаг. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн сүмоч Д.Батбаяр үүний тод жишээ. Тэрбээр Японы сүмо бөхийн спортод амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчин байсан учраас кёкүшюүзан хэмээх япон нэрээ албан ёсоор эцэг, эхээс хайрласан нэрийнхээ урд бичүүлж, үүгээрээ олон Батбаяраас ялгаран УИХ-ын гишүүн болж чадсан юм даг. Даваагийн Кёкүшюүзанбатбаяр гэхээр бүгд түүнийг таньдаг. Тэгэхээр энэ арга нь олны танил хүмүүст илүү хамаатай юм. Тухайлбал, дуучин Нара энэ удаагийн сонгуулиар ИЗНН-аас нэр дэвших гэж буй. Хоёр ч удаа бие даан өрсөлдөөд ардаа намгүй бол хол явахгүй гэдгээ ойлгосон гэжээ. Тэрбээр нэрээ Нарантуяа Нара болгож өөрчилсөн бололтой. Саяхан “Өөрийн гэсэн өрөө” нэртэй нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Би уг нь Нарантуяа гэдэг нэртэй төрсөн. Одоо Нарантуяа Нара болсон” хэмээн ярьсан байна лээ. Ялгарах нэг тактик мөн. Саналын хуудсанд ч Нара нэрээр бичүүлбэл хүмүүс таних нь мэдээж. Мөн “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл цацагдаад байна. Тэрбээр өөрөө улс төр “үнэртүүлсэн”, бүрхэг пост цахим сүлжээндээ бичээд, “Тухайн өдрийн морин цагт шийдвэрээ зарлана” гэсэн билээ. Саналын хуудсанд Д.Болд гэж бичихэд “Камертон”-ы дуучин гэж ялгах аргагүй. Тэгэхээр сүмоч ахынхаа туршлагыг хэрэгжүүлж мэдэх л юм. Олонд танигдаагүй энгийн нэг улс төрч, горилогчдод бол энэ арга тийм ч оновчтой биш. Гэхдээ маш этгээд, сонин байдлаар нэрээ өөрчилбөл үр дүн нь өөр байж мэднэ. Иргэн М.Баасанжаргал гэдэг хүн нэрээ Чингисхаан болгочихоод нийгмийн сүлжээнд элдэв лайв хийж явааг бид мэднэ. Ийм нэр бол нүдэнд тусах нь мэдээж.
МАН-аас нэр дэвшихээ цахим сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн хүмүүсийн нэг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулуун өчигдөр “Сонгууль дөхөөд зарим хүн нэрээ сольж байна гэнэ” хэмээн жиргэжээ. Тэгээд өөрийнхөө нэрийн ард гуай, минь зэргээр нэмэх үү хэмээн хошигносон байна лээ. Яг хэн нэрээ юу гэж өөрчилж буйг бид одоо мэдэх боломжгүй. Гэвч нэр солих замаар анхаарал татах, ялгарах тактик хэвээр аж. Ялангуяа олон мандат, өрсөлдөгчтэй тойрогт нэр дэвших гэж буй олны танил хүмүүст ялгарах хэрэгцээ бий.
Хэдийгээр энэ нь тухайн хувь хүний шийдвэр боловч арга ядсан л технологи юм. Цаашид энэ мэт хар технологиос улс төрчид татгалзаж, нэр, мөнгөний хэмжээгээр биш, агуулга, бодлогоороо өрсөлддөг болох учиртай.