Монголын уран зургийн галерей өчигдрөөс эхлэн дөрөв хоног үзэгчдийг хүлээн авахгүйгээ мэдэгджээ. Энэ хугацаанд тус галерейнхан шинэ үзэсгэлэнгээ гаргахад бэлтгэх гэнэ. Тодруулбал, эл галерейнхан “AR gallery-Үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд хосгүй үнэт бүтээлүүдийг техник, технологийн дэвшилтэй хослуулан олон нийтэд хүргэхээр ажиллаж буй юм байна.
Монголын уран зургийн галерейнхан төслийнхөө үр дүнд тулгуурлан тусгай үзэсгэлэн гаргахаар дэглэж байгаатай холбогдуулан үйлчлүүлэгчдийг хүлээн авахаа түр зогсоосон аж. Эл тусгай үзэсгэлэнг энэ сарын 18-наас олон нийтэд хүргэх нь.