Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун өнөөдөр (2024.11.15) цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шийдвэрээ танилцуулав. Тодорхой хэлбэл, эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмсэн үнээр төлж эхлэх нь ээ.
Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 285 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна. Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулжээ.
Өрхийн хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн гэнэ. Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256, улмаар сард 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тооцохоор болжээ.
Улмаар дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэхээр болжээ.