Японы эзэн хааны гэр бүлийн хамгийн ахмад гишүүн, Юрико Микаса гүнж 101 насандаа таалал төгссөн тухай NHK телевиз эзэн хааны гэр бүлийн албанаас иш татан мэдээлэв.
Юрико бол одоогийн эзэн хаан Нарухитогийн өвөө, эзэн хаан Хирохитогийн дүү, хунтайж Такахитогийн бэлэвсэн эхнэр нь юм.
Хунтайж Такахито нь дэлхийн хоёрдугаар дайны үед морин цэрэгт алба хааж, Хятадад цэргийн ажиллагаанд оролцож байжээ. Тэрээр 1941 онд Юрикотой гэрлэсэн байна.
Asahi сонинд бичсэнээр Юрико Микаса таван хүүхэд төрүүлж өсгөжээ.
Дайны үеэр АНУ-ын Агаарын цэргийн хүчний агаарын дайралтад байшин нь шатахад, нэг настай охин Ясукогийн хамт хорогдох байранд жил шахам амьдарсан гэдэг.