Зам, тээврийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл 2024 оны 4 дүгээр улирлын ээлжит хурлыг Баянзүрх зорчигч тээврийн төв /Тэнгэр плаза/-д зохион байгууллаа.
Дэд зөвлөлийн хурлаар
1. Зам, тээврийн салбарт 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг хэлэлцлээ.
2. Баянзүрх зорчигч тээврийн төвийн дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжийн байдалтай танилцаж Зөвлөмж өгч ажиллав.
Баянзүрх зорчигч тээврийн төвийн зүгээс хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үйлчлэх, хараагүй иргэдэд үйлчлэх хөтөч зам хийж, стандартын дагуу бие засах өрөөг тохижуулж, ахмад настан болон нярай хүүхэдтэй эхчүүдэд амралтын өрөө байгуулж ажилласан.
Мөн сонсолгүй иргэдэд үйлчлэх зорилгоор дохионы хэлний сургалтад албан хаагчдыг сургаж, үйлчилгээ үзүүлж байна.