Монголын хоккейн холбооны 2024-2025 оны лигийн АШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мөсөн талбайд үргэлжилж байна. II тойргийн дөрөв дэх өдрийн тэмцээнд “Степпе монстерс”-ынхон Дархан-Уул аймгийн “Шарын гол” багийг 9:5-аар илүүрхэв. Тэд ийнхүү тойргийн дөрөв дэх ялалтаа байгуулснаар 12 оноогоор лигийг тэргүүлж эхэллээ.
Тэдний араас Дархан-Уул аймгийн “Дархан” багийнхан нэхэж яваа. Тэд “Шарын гол”-ын хоккейчдыг 22:4- өөр буулган авч, есөн оноогоор дээрх тойргийн дэд байрт бичигдэж байна. Энэ удаа Орхон аймгийн “Хангарьд”-чууд “Шарын гол”-ынхныг 14:6-гаар илүүрхэж, зургаан оноогоор III байрт жагссан. Лигийн III тойргийн тоглолт Дархан-Уул аймагт ирэх сарын 4-8-нд болно.