“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилжээ. Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд Бээжингийн их сургуулийг бакалавраар, Харвардын их сургуулийг магистраар төгсжээ. Э.Мэндтүвшин нь Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү аж. АНУ-д “Davis Polk and Wardwell” хуулийн фирмд ажиллаж байгаад эх орондоо ирсэн тэрбээр ТУЗ-ийнгишүүнийажлаахэдийнхүлээнавсангэхалбан бус мэдээлэл бий. Албан бус гэж тодотгосны учир нь Э.Мэндтүвшинг ямар шалгуураар, хэзээ ТУЗ-ийн гишүүнээр томилсноо Засгийн газраас мэдээлсэнгүй.
“Оюутолгой” компанийн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэг. Үүнээс гурван гишүүнийг Монголын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог билээ. Одоогоор Э.Мэндтүвшингээс гадна Э.Баясгалан, Н.Цэрэнбат нар “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлж байна. Э.Баясгаланг 2020, Н.Цэрэнбатыг 2022 онд Засгийн газраас томилж байв.
М.ОЧ