Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг, Төрийн ордны хойд талын нэгдүгээр байрны орцонд хий алдагдаж, оршин суугчдыг түгшүүрт автуулжээ. Үүний дагуу цагдаагийнхан орчин тойрныг хамгаалалтад авч, мэргэжлийн байгууллагаас хүмүүс дуудан хяналт шинжилгээ хийлгэсэн байна. Шинжээчид тусгай багажаар хэмжилт хийгээд хүн хордох хэмжээний хорт бодис илэрсэнгүй гэж дүгнэсэн гэнэ.
Энэ талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “Нэгдүгээр байрны гуравдугаар орцонд хий цацсанаас амьсгал боогдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсэн. Одоогоор нарийвчилсан шалгалт хийж байна” гэв.
Д.ДАЙЧИН