Цахилгаан, эрчим хүчний үнийг өчигдрөөс эхлэн нэмж байна. Ингэхдээ бодит өртөгт нь хүргэх, хэрэглэгч нарт ачаалал бага байхаар шийдэж байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос мэдээллээ.
Цахилгаан, эрчим хүчний үнийн тарифыг дунджаар 216 төгрөгөөр тооцон борлуулж байсан бол үнийг шинэчилж нэмснээр 285 төгрөг болж байна.
- Мөн шаталсан тарифын тогтолцоонд шилжээд буй талаар ЭХЗХ-ноос мэдээллээ. Энэ нь:
- 0-150 кВт 175 төгрөг,
- 150-300 кВт 256 төгрөг,
- 300 кВт-аас дээш бол 285 төгрөг тус тус болж байна.
Монгол гэрт амьдарч буй иргэд сард 150 кВт хэрэглэж 21.000 төгрөг дунджаар төлдөг байсан бол үнийг нэмснээр 26.250 төгрөг төлөхөөр болж байна. Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд борлуулдаг цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй, хуучнаар мөрдөгдөнө. Мөн шөнийн тарифыг өөрчлөөгүй гэв.
Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний 790 мянган хэрэглэгч байдаг. Үүний 45 орчим хувь нь 150 кВт/цаг эрчим хүч хэрэглэдэг. Харин 300-аас дээш кВт хэрэглэдэг айл өрх 15 хувийг эзэлдэг байна.