Хятад улс Латин Америкийн орнуудад далайн болон хуурай замын тээврийн шинэ коридор хөгжүүлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдэв.
Хятадын төрийн тэргүүн эл мэдэгдлээ Перу улсад албан ёсны айлчлах хийх үеэрээ хийжээ.
"Чанкай боомтоос эхэлж, Хятадыг Латин Америктай холбох хуурай болон далайн замын коридор байгуулахад Хятад улс Перу улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэж түүний үгийг “Синьхуа” иш татжээ.
“Энэ нь "нэг бүс- нэг зам” санаачилагын бас нэг өөр амжилттай төсөл болно” гэж Ши Жиньпин нэмж хэлэв.
Түүний хэлснээр уг маршрут нь Перу улсын тээврийн системийг “21-р зууны далайн торгоны зам”-тай холбож, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын нийт хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах юм.
11-р сарын 15-нд Перу улсад Хятадын хөрөнгө оруулалттай Чанкай боомтын нээлтийн ёслол болжээ.