Монголын мянганы сорилтын сан, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн төлөөллүүд Улаанбаатар хотын унд, ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээний зорилго нь зэв үүсэж буй шалтгаан нөхцөл, тохиолдол, хамрах хүрээ, сөрөг нөлөөллийг нийслэлийн хэмжээнд судлан тогтоож, усны чанарыг сайжруулахтай холбоотой зөвлөмж, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах гэнэ. Талууд үүнийг боловсруулсны дараа нийслэлийн удирдлагууд болон байгаль орчин, усны бодлого хэрэгжүүлдэг байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөжээ.