БОАЖЯ, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” (МБОИЗ) төрийн бус байгууллага хүрээлэн буй орчны салбарт тулгамдсан асуудлуудыг шийдэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхны хурлаа өчигдөр хийлээ. Хоёр байгууллагын мэргэжилтнүүд нэн түрүүнд уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газар, самарчдын балгаар доройтсон хушин ойд дүн шинжилгээ хийхээр болов. Цаашид Богдхан уул, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар олгосон газрын асуудлыг цэгцлэхээр төлөвлөжээ. Мөн Хөвсгөл нуурын эрэг дагуу, усны сан бүхий бүсэд зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн байгууламжуудыг буулгах, авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүмүүсийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг эрчимжүүлэх чиглэлд анхаарах юм байна.
Бэлтгэсэн И.Мишээл