Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Индонезийн Бали хотод үргэлжилж байна. Манай улсаас Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшингээр ахлуулсан 36 тамирчин үүнд оролцож буй юм. Тэд 20 орны 462 өсвөрийн шатарчинтай оюунаа сорьж байгаа аж. Тус тэмцээний рапид төрлийн дүн гараад буй бөгөөд манай өсвөрийн тамирчид одоогоор найман медаль хүртжээ. Тухайлбал, 18 насны хөвгүүдийн ангилалд Х.Итгэлт, 9-10 насныхнаас Х.Цэлмэг мөнгөн медаль авсан байна. Багийн дүнгээр хөвгүүд найм, 10 насны ангилалд хүрэл медаль гардлаа. Охидын багийн хувьд найман насны ангилалд хүрэл, 10, 12, 14 насныхад тус бүр мөнгөн медаль хүртсэн. Тивийн аварга шалгаруулах тэмцээний стандарт төрлийн аваргууд маргааш тодорно. Ташрамд дурдахад, Дэлхийн шатрын холбооноос хоригдож буй буй хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд 46 орны 85 баг өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй хүмүүжигчдийн баг алтан медалийн эзэн болсон байна.