Гүржийн Тбилиси хотод зохион байгуулсан пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 30 орны 200 гаруй тамирчин хүч сорьж байна. Монголоос Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцсон, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ 107 кг-ын жинд түрүүлжээ. Паралимпийн алт, хүрэл медальт тэрбээр Украин, Молдав, Польш, Гүрж, Болгар, Нидерланд, Францын шилдэг тамирчидтай өрсөлдөж, эхний оролдлогоороо 242 кг-ыг өргөснөөр алтан медалийн болзол хангасан аж.