ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 546 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр таван иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан байна. Үүнээс 288 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа 10 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 33 , гэрийн ажиглалтад 38 хүн тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.