Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Н.Эрдэнэхүү: Суурин рентген аппаратыг засаж дуусаагүй

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн зарим чухал тоног төхөөрөмж эвдэрсний улмаас иргэд хувийн эмнэлэгт өндөр үнээр дүрс оношилгоо хийлгэхээс өөр аргагүйд хүрсэн.
Уржигдар 15 цаг 00 мин

 Их цэвэрлэгээний үеэр байшин шатаж, нэг айлын гурван хүүхэд амиа алдав

Төв аймгийн Жаргалант сумд бага насны гурван хүүхэд галд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Байшин шатаж, хажуугийнхаа айл руу тархлаа гэх дуудлага уржигдар 15.25 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь очиход иргэн Б-гийн 7x8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан бөгөөд галд таван настай Э, дөрвөн настай Б, хоёр настай Г нар өртөж, нас баржээ.
2025-04-23

Хоёрдугаар эмнэлэг анхны ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН суулгах мэс заслыг АМЖИЛТТАЙ хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.
2025-04-22

Үрийн банк удмын санг хамгаалах ч улс бодлогоор дэмжихийг хүсэхгүй байна

Хүн амын өсөлтөд “хуруу шил” ч хамаатай. Үүнийг дэлхий нийтээр хэдийн хүлээн зөвшөөрч, үр шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсад өргөн нэвтрүүлээд буй билээ. Эл аргаар төрсөн дэлхийн анхны хүүхэд өдгөө 50 гаруй настай аж. Өөрөөр хэлбэл, үр шилжүүлэн суулгах эмчилгээг хүн төрөлхтөн нэвтрүүлээд хагас зуун жил болжээ. Харамсалтай нь, манай төр засгийнхан өнгөрсөн хугацаанд анагаах ухааны энэхүү оргил эмчилгээг улсын эмнэлгүүддээ нэвтрүүлэх, бодлогоор дэмжих ажилд хойрго, сэтгэлгүй хандсаар ирэв. Нөхөн үржихүйн насныхны дунд олон шалтгаанаар үргүйдэх өвчин газар авсаар буй өнөө үед ганц, хоёрхон эмнэлэг л төрийн ачааг сүүлийн 10 гаруй жил нуруундаа үүрч ирсэн нь үнэн.
2025-04-22

Улаанбурхан өвчний батлагдсан 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
2025-04-21

Уналт таталтын эсрэг бүртгэлгүй 42 эмийн мэдээллийг нягтлахыг зөвлөв

Уналт таталтын эсрэг бүртгэлгүй 42 эмийн мэдээллийг нягтлахыг зөвлөв
2025-04-20

Улаанбурхан өвчнөөр 590 иргэн өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан 590 тохиолдол бүртгэгдснээс 90 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ. 
2025-04-18

ЭХЭМҮТ: Амьд донороос нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгажээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийн Монгол Улсад 11 дэх удаагийн , ЭХЭМҮТ-д 5 дахь удаагийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийгдлээ. Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа.
2025-04-18

Цуснаас сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферонгамма арга нэвтрүүлэв

Цуснаас сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферонгамма арга нэвтрүүлэв
2025-04-18

Увс аймгийн эмч нар элэгний хорт хавдрын мэс заслыг амжилттай хийжээ

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс заслыг анх удаагаа бие даан  хийж амжилттай гүйцэтгэсэн сайхан мэдээ байна.  МУЗГ, ЭМЯ, Увс аймгийн ЗДТГ-с хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг хамт олон “Элэгний хорт хавдрын мэс засал”-ийг орон нутагтаа бие дааж амжилттай хийж гүйцэтгэсэн аж. Тухайн үйлчлүүлэгч нь элэгний зүүн дэлбэнгийн том хэмжээний хорт хавдартай (15 см), элэгний в, д вирусийн халдвартай, элэгний хатуурал оноштой байсан. Улмаар тухайн үйлчлүүлэгчид элэгний хавдар бүхий зүүн дэлбэн тайрах мэс заслыг хийлээ.
2025-04-17

Хордлогод өртсөн, уурхайн ажилчдын гурав нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ

Уул уурхайн томоохон компаниудад байс хийгээд л хоолны хордлого гарч, ажилчдын эрүүл мэндийг хохироодог явдал хавтгайрлаа. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)өөс мэдээлсэн юм.
2025-04-17

Төрөлтийн “мурий” өнгөрсөн жилийнхээс 5.3 хувиар доошлов

Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13 482 хүүхэд төрсөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.3 хувиар буурсан үзүүлэлт юм. 1000 хүнд ногдох төрөлтийг 2024 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 0.3 пунктээр доошилсон байна. Төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон, Увс аймагт улсын дунджаас өндөр гарсан бол бусад аймагт багасаж, Төв аймагт 1.9 буюу хамгийн доод түвшинд хүрснийг Үндэсний статисти кийн хорооноос мэдээлэв.
2025-04-17

44 хүн хачигтхазуулсны тав нь эмнэлэгтхэвтэн эмчлүүлж байна

44 хүн хачигтхазуулсны тав нь эмнэлэгтхэвтэн эмчлүүлж байна
2025-04-14

Чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар хийдэг болжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.
2025-04-11

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр 1.3 сая иргэн тусламж, үйлчилгээ авчээ

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр 1.3 сая иргэн тусламж, үйлчилгээ авчээ
2025-04-10

 Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль эмч нарын хүлээлтэд хүрэхгүй нь

Манай улс Донорын тухай хуулиа хоёр удаа шинэчлэн найруулж, хэдэнтээ нэмэлт “засвар” хийгээд ч тусыг эс олов. Эцэс сүүлдээ эмч нар нь “эрхтний наймаачид” болж хувиран, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ доголдоод удлаа. Тэр дундаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал донор олдохгүйн улмаас зогсчихсон. Харин эрх баригчид ниргэсэн хойно нь л хөдлөх шив.
2025-04-10

Нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 448 хүүхэд байна

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна.
2025-04-09

Улаанбурхан өвчнөөр 398 иргэн өвджээ

Өнөөдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 398 тохиолдол байна. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 125, гэрээр 1, эдгэрсэн 278, сэжигтэй тохиолдол нь 35, Хавьтал 9606 байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
2025-04-08