ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 595 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ, долдугаар сарын 12,14-нд Кабул-Улаанбаатар онгоцоор Афганистанаас ирсэн 57 хүний шинжилгээ, долдугаар сарын 25- нд Кабул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 124 цэрэг дайчдын давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ, Тусгаарлах байруудад ажиллаж байгаа 8 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ, Замын-Үүд сумаар орж ирсэн 85 хүн болон төмөр замын 13 ажилтны шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан" гэлээ.