Сингапурт хилийн чанадаас очсон бүх хүнд, тэр дундаа гадаадын иргэдэд 14 хоногийн хөл хорионы үеэр тусгай цахим бугуйвч зүүлгэх болжээ. Энэ сарын 10-наас хэрэгжих журмын дагуу тийм төхөөрөмжийг тус улсад нэвтэрсэн хүн бүрт өгөх аж. Уг ухаалаг төхөөрөмж хэрэглэгчээ хөл хорионы дэглэмийг зөрчсөн, эсэхийг мэдээлэх гэнэ. Зөрчил гаргасан этгээд 7200 ам.доллароор торгуулна, эсвэл зургаа хүртэл сар хоригдоно. Харин гадаад иргэдийг албадан гаргах гэнэ. Тус улс өнгөрсөн сарын 15-наас Австрали, Бруней, Хятад, Шинэ Зеландии, БНСУ, Японоос ирэгсдийг тусгай төвүүдэд тусгаарлах шаардлагаа цуцалсан билээ.
Британид зөвхөн коронавирус төдийгүй улирлын томууг 90 минутад илрүүлдэг оношлуурыг ирэх долоо хоногоос асрамжийн газар, лабораториудад түгээх болжээ.
АНУ, Британи, Япон, Европын Холбооны орнууд зэрэг дэлхийн чинээлэг улсууд “Ковид-19”-ийн вакцинаас 1.3 тэрбум гаруй тун авах хэлэлцээр хэдийн байгуулсан тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Тэдгээр улс хэлэлцээ нээлттэй байгаа энэ үед нэмж 1.5 тэрбум тун вакцин авахаар төлөвлөж байна. Ийм худалдан авалт бусад улсын боломжийг боомилж байна гэж шинжээчид үзэж байна. Тус агентлагийн мэдээлснээр, АНУ болон Британийн “Sanofi”, “GlaxoSmith¬Kline Plc”, Япон “Pfizer” компанитай гэрээ байгуулсан гэнэ.