Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.
Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгэрчээ. 32 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.