Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ болон улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул болон ХӨСҮТ болон гурван лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Монгол Улсад томуугийн тандалтын тогтолцоо 2004 оноос эхлэн ажиллаж байгаа 154 цэгээс сорьц авч, тандалт судалгаа хийдэг юм. Энэ тогтолцоогоороо дамжуулан коронавирусийн тандалтын судалгааг хийж байна.
ХӨСҮТ-ээс 80 хүн, ажиглах байрнаас 154 хүнийг гаргаж, дараагийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авах байраа бэлдэж байна" гэв.