Ливийн аврагчид баруун эргийн Эль-Хомс болон Злитан хотын ойролцоо далайд осолдсон 458 иргэнийг аварчээ. Тухайлбал, Ливийн баруун эрэг дэх Эль-Хомс хотоос 53 км-ын зайд далайд осолдсон 361, Злитан хотын хотын ойролцоох уснаас 97 иргэний аварсан байна. Европт нэвтрэх зорилготой зочиж яваад ийнхүү осолдсон тэдгээр иргэдийг Триполи хот дахь Тэнгисийн цэргийн баазад аваачжээ.
Италийн Засгийн газар дүрвэгсдийг тээвэрлэж буй усан онгоцод туслахыг хориглосон шийдвэрийг Эргийн аврах албаддаа хүргүүлжээ. Тэдний үзэж байгаагаар, дүрвэгсдийг тээвэрлэгч усан онгоцууд Газар дунд тэнгис дэх Ливийн мэдлийн усанд осолдож байгаа тул аврах ажиллагааг явуулах улс нь Ливиийн тал гэнэ.