Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Тайип Эрдоган ялалт байгуулсан талаар Сонгуулийн комиссын дарга Сади Гювен мэдэгдлээ. Сонгуулийн комисс нийт саналын хуудасны 97.7%-ийн тоолоод байгаа бөгөөд Эрдоган үнэмлэхүй олонхийн саналыг авчээ. Түүнтэй өрсөлдсөн Мухаррем Инже уг мэдээллийн дараагаар “Би сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Эрдоган яллаа” хэмээн мэдэгдэв.