ОХУ-ын Санкт-Петербургийн технологи, механикийн их сургуулийн оюутнууд булчингийн үйл ажиллагааг дэмждэг мөхөөлдөсний жор боловсруулсан байна. Фитнессээр хичээллэхэд булчингуудын ачаалал нэмэгдэж, томорч, хөгждөг.
Гэхдээ зарим хүн хөдөлгөөн хийхээс залхаад хаячихдаг муу талтай. Тэгвэл эл мөхөөлдсийг идвэл биед хэт ачаалал өгөлгүйгээр булчинлаг болох боломжтой гэжээ.