Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро иргэдийнхээ цалингийн доод хэмжээг 5 сая боливар болгон нэмлээ. Энэ 1.85 америк доллартой тэнцэж байна. Тэрбээр мэдээллийн үндэсний агентлагаар дамжуулан “Өнөөдрөөс эхлээн ажилтан, албан хаагчдын цалингийн доод хэмжээг 5 сая 196 мянган боливар болгож нэмлээ. Ингэснээр одоогийн хэмжээ 103%-иар өсч байна” хэмээв.
Венесуэлийн засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сард ийм шийдвэрийг гаргасан боловч иргэдийн худалдан авах чадвартай нөлөөлөөгүй байна. Учир нь тус улсад гиперинфляц нүүрлээд байгаа бөгөөд сүүлийн судалгаагаар 24500%-иар өсчээ. Мадуро гуравдугаар сард ард түмэндээ хандан мэдээлэл хийхдээ “Цалингийн доод хэмжээг 2 долларт хүргэнэ” хэмээн амалж байв.